* * *
“
Өдөр бүрийг шинээр хар. Зарим өдөр
амжилт муутай байна.
Зарим өдөр амжилттай байна. Эцсийн
дүндээ
бүх өдрүүдийн дундаж үзүүлэлт л
чухал.” Satya Nadella
Амьдралын мөнгөн илэрхийлэл- Ядуурлаас гарах гарц
-Бид хэн бэ?
Би хүүхэд насаа картын бараа, дугуй талх, найруулсан архи, Эрээний хямд бараатай хамт үдсэн завсрын үеийнхэний төлөөлөл. Нийгмийн энэ орчин намайг шашингүй, ёс суртахууны “доголдолтой” хүн болгож төлөвшүүлсэн юм. Бидний дийлэнхи нь л амьдралд сөхөрч, сөгдөж, элгээрээ хэвтэж, хамраараа газар хатгаж, өвдгөө гөвөөд босч ирээд хашрахгүй дахиад цааш амьдрал дунд хөл нийлүүлэн тоос бужигнуулж яваа хүмүүс. Над шиг мянга мянган залуус нийтийн байранд, гэр хороололд, түрээсийн байранд, эцэг эхийнхээ байранд эсвэл приус машин дотор хэзээ нэгэн цагт “хүний зэрэгтэй” амьдрах мөрөөдөл тээгээд явж байгаа. Приус машинтай цөөн хэдэн хүмүүсийг эгэл борчуудтай хамт хутгасанд уучлаарай. Би нийтлэг дүр зургийг л ярьж байгаа юм шүү.

Миний сарын цалин гар дээрээ
Жилд дунджаар 10 сар тасралтгүй ажиллах ба 20 жил ажиллавал
Долларт шилжүүлбэл:
600000 төгрөг
120 сая төгрөг
60-75 мянган доллар
(Таных учиргүй хол зөрөхгүй л болов уу)
Миний сарын цалин гар дээрээ
Жилд дунджаар 10 сар тасралтгүй ажиллах ба 20 жил ажиллавал
Долларт шилжүүлбэл:
600000 төгрөг
120 сая төгрөг
60-75 мянган доллар
Миний бүхэл бүтэн амьдрал 60 нас хүртлээ ажил хийж амьдарлаа гэхэд 75 мянган ам.долларт багтана. Энэ 75 мянган долларын хүрээнд миний амьдралын баяр баясгалан, зовлон гуниг, хайр дурлал, адал явдал маань өрнөх болно. Энэ бол дундаж Монгол эр хүний бүхэл бүтэн амьдрал өрнөх мөнгөн илэрхийлэл. 75 мянган доллар явж явж нэг орон сууц, нэг зуслангийн амбаар, энд тэнд хурааж цуглуулсан хэдэн эд хогшил, тавилга болж үлдээд таны халаас эргээд хоосон болох болно. Энэ бүх хураасан эд зүйлсийг цаашид арвижуулах хүн нь та бидний үр хүүхэд байх биз. Тэд биднийг бодвол 75 мянгаас цаашаа хураах учир амьдрал нь арай том тоогоор илэрхийлэгдэх нь ойлгомжтой. Хэрвээ хүнийг цэвэр мөнгөн илэрхийллээр илэрхийлж ангилдаг нийгэм байсан бол бидний дийлэнхийн паспорт, эвсэл хувийн хэрэг дээр 75 гэсэн тоо бичигдэх байсан биз ээ.
* * *
“- Муу байхгүй бол сайн гэсэн ойлголт байхгүй...”
Харьцуулалт

Эгэл борчуудын нүдэнд өдөр бүр хорвоо ертөнц өнгөө гайхуулна. Айл өрх бүрт байх зурагт гэгч гайхал шидэт хайрцгаар нөгөө бүх насаараа идэж, үр хүүхдээ өсгөх 75 мянган долларыг юу ч биш болгож харагдуулна. Гудамжинд гараад алхахад хажуугаар 75 мянган долларын том хар машинууд сүнгэнэн өнгөрнө. Бидний бүтэн сар махаа идэж байж гэртээ мах, гурил авчирдаг 300 доллар, 15 настай бяцхан хүүгийн хөлд углагдсан байх бөгөөд ээжийнх нь хуруунд бүтэн жилийн цалин маань углаатай явж байх энүүхэнд. Монголд үе, үехэн ирж том зочид буудлуудад тухлах эрхэм ноёдын өдрийн цалин та бидний жилийн цалинтай тэнцэнэ. Атаархал гэж үү? Үгүй л дээ. Хар өнгийг тодорхойлохын тулд цагаан өнгийг заавал ярих хэрэгтэй. Бид өөрсдийгөө эдийн засгийн хувьд хэн бэ гэдгээ тодорхойлохын тулд өөр давхаргыг авч ярихаас өөр арга байхгүй.

-Мэдээж юм яриад байх юм. Тэгээд одоо яах вэ?
Амьдралд мөнгө чухал эсвэл чухал биш гэсэн хоёр эсрэг тэсрэг гаргалгааг төрөл бүрийн шалтгаанд үндэслэн аль ч талд нь гаргаж ирж болно. Аль талд гаргаж ирсэнээс шалтгаалан “тэгээд одоо яах вэ?” гэсэн асуулт тавигдана. Хэрвээ та одоо болтол уншихаа зогсоогоогүй бол та “мөнгө чухал” гэсэн тал руу хэлбийсэн өөрөөр хэлбэл өөрийгөө ядуу хүн гэдгийг ойлгоод тэрнээсээ гарах хүсэл эрмэлзэлтэй хүн байна.

-За, тэгээд одоо яах вэ?
Хоёр л гарц байна.
1. Эдийн засгийн арга,
2. Улс төрийн арга.
Хоёр л гарц байна.
1. Эдийн засгийн арга,
2. Улс төрийн арга.
1

Эдийн засгийн аргаар 75 мянган доллараа өөрийн амьдрах хугацаанд байж болох хамгийн үр ашигтайгаар зарцуулж 75-аас арай дөнгүүр үзүүлэлттэй амьдрах нь эхний сонголт. Энэ таны амьдралын чанарт бүхэлдээ үзүүлэх нөлөө нь нэг их мэдрэгдэхгүй л болов уу. Ямар ч эдийн засгийн үр ашиг жилдээ 20 хувиас хэтрэх магадлал маш бага. Өөрөөр хэлбэл банк жилийн 20 хувийн хүүтэй зээл олгож байгаа нөхцөлд таны цэвэр ашгийн дор хаяж талыг хуваалцахаар тооцож байна гэсэн үг. Ингээд бодоод үзвэл хууль бус замаар л биш бол 20 хувиас илүү хөрөнгөө өсгөнө гэдэг юу л бол. Энэ бол маш удаан үйл явц. Таны алс холын ирээдүйд бий болгоно гэж тооцож байгаа 75 мянган доллар таныг өндөр настан болоод мөнгө чухал биш болсон байх тэр үед л аз нь таарвал 20 хувийн ашиг буюу 15000 долларын ашиг авчирна.
* * *
“Тархиа чөлөөл, өнгөгүй, хэлбэргүй ус шиг байлга...
-Усыг ямар ч саванд хийсэн тэр савныхаа хэлбэрт ордог”
-https://en.wikiquote.org/wiki/Bruce_Lee

2

Улс төрийн аргаар 75 мянгын үнэтэй амьдралаас 2,3 бүр 10 дахин үнэтэй амьдрал руу харьцангуй богино хугацаанд шилжих боломжтой. Улс төр гэхээр та бүхэн УИХ-ын 76 гишүүн гэж бүү ойлгоорой. Улс төр гэж л хэлээд байгаа болохоос биш нийгэмтэйгээ холилдож, хутгалдаж, нийгмийн систем дунд “шимэгчилж” амьдрахыг хэлээд байгаа юм шүү. 2-оос дээш хүн л энэ дэлхий дээр байгаа цагт улс төр байж л байна. Баялгийн хувиарилалт 2-оос дээш хүний дунд явагдана л гэсэн үг. Тэр хувиарилалт яаж явагдах, ямар оролцоотой, ямар арга замаар явагдах гэх мэт асуултуудад таны нөлөө ямар нэг хэлбэрээр тусч байх хэрэгтэй. Энд таны нөлөө тусч байхын тулд танд “найз нөхөд”, хамаатан садан, орцны СӨХ, хорооны ИТХ, дүүргийн ИТХ, элдэв янзын холбоо, ТББ, компаний гишүүнчлэл зайлшгүй хэрэгтэй. Та цор ганцаараа хэзээ ч баатар эр, “комиссар Катана” болохгүй л гэж хэлээд байгаа юм. Холбоо сүлбээ, танилын хүрээ өргөн боллоо гэхэд дараагийн алхам юу байх вэ? Дараагийн алхам бол элдвийн үзэл бодлоо чөлөөлж “явуулах”. Өөрөөр хэлбэл таны тархинд гүн бат суусан ямар ч итгэл, үнэмшил байх ёсгүй. Хэрвээ тийм итгэж үнэмшил байх юм бол та өөрийгөө маш жижигхэн улс төрийн хүрээнд аваачиж хорих бөгөөд энэ нь дээрх эдийн засгийн аргаас ч явцуу арга болох юм. Таны итгэл үнэмшил, үнэт зүйлс тухайн цаг үедээ зохицсон байх л хамгийн чухал.

2.1.Үүнээс цааш яах вэ?
2.1.1. Нөлөөллийн арга хэрэгсэлүүд.
Хүнд тус болох хэрэгтэй. Зүгээр нэг танил чинь танаас тус авсаны дараа таны аливаа зүйлд нөлөөлөх нөлөөллийг хэмжээг нэмэгдүүлэх гол хүч болж болно. Бид ирээдүйд олох мөнгөө урьдчилж аваад идэж болдогтой адилхан ирээдүйд туслах тусаа өнөөдөр ашиглаж бас болно. Үүнийг амлалт гэдэг. Нөлөөллийн арга хэрэгсэлээ нэмэгдүүлэх хамгийн гол арга бол ердөө л тус болох амлалт. Та тус болж чадна, чадахгүй гэдэгтээ санаа зовсоны хэрэггүй. Тус болно гэдгээ чин сэтгэлээсээ илэрхийл. Тухайн үеийн таны хандлага л дангаараа тэр хүнд сэтгэл санааны тус нэмэр болж байдаг юм.

2.1.2. Зуучлал.
Тус болж чадах хүнийг тус хайсан хүнд зуучилж олж өг. Энэ бас л тус юм. Хүнд туслах уг нь нэг их санхүүгийн нөөц, бяр тэнхээ шаардаад байдаг зүйл биш юм шүү дээ.
Тус болж чадах хүнийг тус хайсан хүнд зуучилж олж өг. Энэ бас л тус юм. Хүнд туслах уг нь нэг их санхүүгийн нөөц, бяр тэнхээ шаардаад байдаг зүйл биш юм шүү дээ.
2.1.3. Дотор цагираг.

* * *
“Нөхөрлөлийн талаар сургуульд заадаггүй.
Гэхдээ чи сургуулиа төгсөөд нөхөрлөлийн талаар
ойлголттой болж амжаагүй бол чи сургуульд
юу ч
сураагүй гэсэн үг.”-Мухамед Али
Дүгнэлт
Энэ хүртэл уншаад үүсч буй боломжуудыг олж хараагүй бол
одоо танд цааш унших шаардлага байхгүй боллоо. Боломжууд байна гэдгийг олж
харсан бол яг одоо хамгийн түрүүнд толгойд орж ирсэн хүн рүүгээ утсаар яриад,
чөлөө завтай юу гээд асуу. Хамтдаа суугаад хорвоо ертөнцийн талаар нар жаргатал
хүүрнэ. Тэр хүнийхээ найз нөхөдтэй бас танилц. Тэдэнд тус бол. Өөрийн мэддэг
зүйлээ хэлж өг, хийж чадах зүйлээ зааж өг, мэддэг зүйлийг нь мэдэж ав, чаддаг
зүйлийг нь сур, найзал, нөхөрлө.
* 100
төгрөгтэй явсанаас 100 найзтай яв гэж анх ямар ухаантан нь бодож олсон юм бол
оо? J ©